ХДХВ/ДОХ-ын халдвартай 15-19 насны 10 гаруй хүүхэд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-05-08 14:38:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчдийн тоо нэмэгдэж байгаад мэргэжлийн эмч нарыг түгшээж байна. 
Тухайлбал, Монголд өнөөдөр ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэдийн дунд 15-19 насны 12 хүүхэд байна. Өнгөрсөн онд манай улсад бүртгэгдсэн бэлгийн замын халдварт өвчтэй иргэдийн 43,4 хувийг 15-24 насныхан эзэлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын халдвартай 240 гаруй хүн бүртгэгдсэн бөгөөд энэ онд уг тоо нэг дахин өсөх тооцоо судалгааг ХӨСҮТ-ийн ДОХ-ын тандалт судалгааны хэлтсээс нарийвчлан гаргажээ.
Мөн жилд дунджаар 4000 гаруй хүн зөвхөн тэмбүүгийн халдвар авдаг гэсэн тоо байдгаас нэг хүний цаана 2-3 хавьтагч байх магадлалтай юм. 

Д.Өлзий
Холбоотой мэдээ