Ялалтын баярыг монголчууд тэмдэглэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнөөдөр Аугаа их эх орны хоёрдугаар дайны ялалтын баярын 72 жилийн түүхэн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд, Монгол Улсад суугаа ОХУ, Белорусь, Казахстан улсын ЭСЯ, монгол, орос иргэдийн төлөөлөл Зайсан дахь Зөвлөлтийн цэргийн хөшөө, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд тус тус цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.
Ялалтын баярыг монголчууд хуваалцах түүхтэй улс. Тиймээс ч жил бүрийн тавдугаар 9-ний энэ өдөр дээрх хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Мөн үеэр ОХУ-ын Ю.Гагарины нэрэмжит Лицей орос дунд сургуулийн сурагчид концерт тоглож, хурсан олныг баясгалаа.
Г.К.Жуковын музейн өмнөх талбайд дайнд оролцож байсан оросын ахмад дайчдын зураг хөрөг бүхий бэсрэг үзэсгэлэн гаргажээ. Тэрчлэн дайнд оролцсон өвөг дээдэс, өвөө эмээ нарынхаа хөргийг хүндэтгэн дурсаж барьсан оросын хүүхэд залуус, иргэд цөөнгүй байлаа. Ийм дүр төрхийг ганцхан Улаанбаатарт бус дэлхийн томоохон хотуудад амьдарч буй орос иргэд бүрдүүлснээрээ энэ жилийн онцлог мэт. Дайнд оролцсон ахмад үеэ ийнхүү дурсаж байна.
Зөвлөлт орос улсад суралцаж, ажиллаж байсан монгол иргэд дэлхийн хоёрдугаар дайны утааг үнэрлэсэн нь домог мэт түүх болон хоцорчээ.

Ж.Батсайхан