Амралтын өдрүүдээр 3 түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 14:47:01

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорнод аймгийн нутагт гурван ой хээрийн түймэр гарчээ.

Баянтүмэн сумын “Өлзий” багийн “Эрээн хоолой” гэдэг газар хээрийн түймэр гарсныг аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 16 хүн, 2 автомашин, нийт 28 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Булган сумын “Хулсан шанд” багийн “Зүрх хавтгай” гэдэг газар хээрийн түймэр гарсныг аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1  автомашин, орон нутгийн 19 иргэн, 3 автомашин нийт 31 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраажээ. 

Мөн Халхгол сумын Ялалт багийн “Баяннуур” гэдэг газар 25-ны өдрийн 13:40 цагт гарсан түймрийг Хилийн 0306 дугаар ангийн “Буйр” заставын 7 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 6 хүн, 1 автомашинтай, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж  унтраасан байна. ЙНАӨ:.гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ