Дуучин Д.Найдандорж бие даасан тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-27 15:18:42

Хөвсгөл нутгийн дуучин залуу Д.Найдандорж "Хайраар зөөлөрдөг хорвоо" анхны бие даасан тоглолтоо энэ сарын 30-нд "Монгол бөхийн өргөө"-нөө толилуулна.

Түүний уран бүтээлийн онцлог нь ээж аав, нутаг ус, ах дүү, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэл зэрэг бүхий л сэдвийн дуу зонхилдог учир тус тоглолт уярал ухаарлын гэгээн бүхнийг харуулах нь. 

Тоглолтод МУГЖ Д.Энхзул, Ө.Уянга, дуучин Я.Гэрэлчулуун, Э.Чинбаяр, Б.Болд Э.Чулуунчимэг, Х.Мөнгөнцэцэг, Б.Хандмаа нар оролцож ая дуугаа өргөх юм. Мөн цэнгээнт бүжгийн "Хатан туул" бүжгийн хамтлаг оролцоно. 

Тоглолтын тасалбар 15 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд  "Монгол бөхийн өргөө"-ний билетийн кассаар болон "Ноён зууч" 1900-1950 үнэгүй хүргэж байна. 

Ж.Болор

 

Холбоотой мэдээ