Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо энэ сарын 19-нд хуралдана.
УИХ-ын баталсан 2017 оны төсвийн тодотголд долоон төрлийн татвар нэмэх, нийгмийн даатгалын шимтгэл болон тэтгэвэрт гарах насыг үе шаттай нэмэхээр тусгасан. МҮЭХ-ноос уг шийдвэрийг эсэргүүцэж энэ сарын 01-нд орон даяар “Эрх ашгаа хамгаалъя” цуглаан зохион байгуулсан юм. Цуглаанаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог нэн даруй хуралдуулж, төсвийн тодотголын талаар хэлэлцэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн юм. ХНХ-ийн сайд уг шаардлагыг хүлээн авснаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хуралдааны товыг тогтоосон байна.

Ч.Ариунболд