Бусад оронд давхар харьяалал үүсгэсэн иргэдийг бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-17 16:31:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлгийн хүрээнд маргааш буюу энэ сарын 18-нд Сүхбаатарын талбайд Гадаадын иргэн харъяатын газар үйл ажиллагаагаа танилцуулна.

Тус байгууллага маргааш Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдэд оршин суух зөвшөөрлийн баримт бичиг олгох, Монголын харьяатаас гарсан иргэдэд тодорхойлолт олгох юм. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон олон улсын болон гадаад улсын ТББ-ын салбар, төлөөлөгчийн газруудад гэрчилгээ олгох, давхар харьяалал үүсгэсэн иргэдийг бүртгэх аж.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ