Жолооны үнэмлэхтэй холбоотой олон төрлийн үйлчилгээ үзүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн байгууллагаас иргэдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгож байна.
ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төвөөс иргэдэд сургалт явуулж, шалгалт авч, эрх сэргээх үйлчилгээг энэ үеэр өгч байна.
Жолоочийн бүртгэл, жолоодох эрх сэргээх, ангилал ахиулах сургалт болон хуучирсан, хүчинтэй хугацаа дууссан жолооны үнэмлэхийг солих, шинээр олгох ажлыг зохион байгуулж байна. Мөн хаясан, гээсэн, үрэгдүүлсэн жолооны үнэмлэх нөхөн олгох, олон улсын жолооны үнэмлэх олгох, гадаад иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн Монгол Улсын жолооны үнэмлэх ч олгож байна.
Ж.Батсайхан