Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй залуус, иргэдэд зөвлөгөө өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-18 13:06:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн лавлагааны сангаас ял шийтгэлтэй эсэх лавлагааг иргэдэд олгож байна.

Мөн Мөрдөн байцаах алба, Хэрэг бүртгэх алба, Замын цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа юм. Иргэдээс мөн үеэр  мэдээлэл, гомдол, санал хүсэлт авч байна.  Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй  залуус, иргэдийн цагдаагийн албанд анх орохдоо тавьдаг шаардлага, шалгуур, үзүүлэлтээс танилцуулж, шинэээр батлагдсан хууль тогтоомжийн талаар  мэдээлэл өгч байна. ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагууд ийнхүү "Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ" уриатай "Нээлттэй өдөрлөг"-ийг амжилттай зохион байгуулж буй юм. 
 
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ