Иргэдийн төлөөлөгчдийн хурал 29-нөөс 30-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид хуралдаж Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит IV хуралдааныг энэ сарын 29-нөөс 30-нд зарлан хуралдуулахаар боллоо. Эхний өдөр төлөөлөгчид харяалах Байнгын хороодод хуваагдан хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл сонсох бол дараагийн өдөр үндсэн хуралдаанд оролцоно.
Хуралдаанаар Орон нутгийн 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах, Дорноговь аймгийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах, аймгийн Аудитын газрын бэлтгэсэн 2016 оны Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг сонсох, Зүүнбаян багийг сум болгох, газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авах зэрэг цөөнгүй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Улсын төсвийг тодотгосонтой холбогдуулж орон нутгийн төсвийг тодотгох шаардлага гарсан бол Сайншанд сумын тавдугаар баг Зүүнбаян тосгоныг сум болгох асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэх аж. Өмнө нь Зүүнбаян тосгоныг сумын статустай болгох асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцээд УИХ, Засгийн газарт хүргүүлсэн ч шийдвэрлэж амжаагүй юм.

Х.Эрдэнэбулган