Хорио цээрийн дэглэмийг гурван суманд үргэлжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-19 10:52:09
Дорноговь /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 19-ний байдлаар малын гоц халдварт шүлхий өвчний голомт Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Эрдэнэ сумын нутагт байна. Голомт бүхий газарт хээрийн пост байгуулж тус аймгийн Онцгой байдлын газар, сумдын Онцгой байдлын комисс, мал эмнэлгийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй 50 гаруй алба хаагч 20 гаруй техник хэрэгслээр үүрэг гүйцэтгэж буй.
Тус аймгийн Онцгой байдлын газрын мэдээлснээс үзэхэд гуравдугаар сарын сүүлчээс эхлээд өнөөг хүртэлх хугацаанд  шүлхий өвчнөөр өвчилсөн 300 гаруй бог, бодыг устгажээ. Устгал хийснээс хойш 28 хоногт өвчин дахин гараагүй тохиолдолд хуулийн дагуу хорио цээрийн дэглэмийг бууруулдаг. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ