Өрхийн эмнэлгээ хашаажуулж, төв талбайгаа тохижуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-19 11:02:12
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан суманд энэ жил Орон нутгийг хөгжүүлэх сангаас 126 сая төгрөг хуваарилжээ. Сумын ЗДТГ-аас баталсан энэ онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөний  дагуу 10 сая төгрөгөөр  Эрүүл мэндийн төвийн эргэн тойрныг хашаажуулж,  эмнэлгийнхээ 00-ын асуудлыг шийдвэрлэсэн аж.
Мөн сумын төвд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх, амарч тухлах, биеийн тамирын талбайг тохижуулсан бол үлдэгдэл хөрөнгийг өмнөх жилийн төсөл арга хэмжээний дутуу зардалд шилжүүлсэн байна. Дашрамд дурдахад Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт Дорноговь аймгийн хэмжээнд хангалтгүй байгаа тул Сайхандулаан суманд зээл олгох үйл ажиллагааг зогсоосон аж.
                 
                                                                                                                           Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ