Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-05-22 07:12:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Энэ сарын 23-нд зүүн аймгуудын нутгийн хойд, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд баруун аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.  Ойрын өдрүүдэд дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.  
Холбоотой мэдээ