“Файсбүүкийн эрхмүүд" нэртэй шинэ нэвтрүүлэг гарч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 15:28:57

“Файсбүүкийн эрхмүүд" нэртэй нэгэн нэвтрүүлэг Дорнодын телевизээр саяхнаас цацагдах боллоо.

Нэвтрүүлгийн зорилго нь файсбүүк орчинд олонд танигдсан, хамгийн олон найзтай, олон сэтгэгдэлтэй, содон сонин олон мэдээлэлтэй эрхмүүдийг урьж энгийн дотно яриа өрнүүлэх гэнэ. Нэвтрүүлгийн анхны зочноор МСҮТ-ийн захирал Л.Хишигтогтох оролцож, өөрийн үзэл бодол, нийгмийн үйл явцын талаарх санал сэтгэгдлээ хуваалцлаа.

“Файсбүүкийн эрхмүүд”-ийг Улс төрд шинэ манлайлагч төслийн шилдэг оролцогч Эрх зүйч, Сэтгэл судлаач Эрэнбаатарын Жавхлан хөтлөн явуулж байна. Шинэ тутам энэ нэвтрүүлгийг “ТВ 6” телевиз бэлтгэн орон нутгийн үзэгчдэд 7 хоног бүрийн амралтын өдрүүдээд хүргэх юм. Нэвтрүүлгийн ивээн тэтгэгчээр Мобикомын Дорнод салбар, “Талын шилтгээн” хотхон оролцож, Dornodmedee.mn сайт онлайн түгээгчээр хамтран ажиллаж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ