Автомашин мотоциклтой мөргөлдөж, нэг хүн амиа алдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-22 17:45:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг “Билийн улаан цохио” гэдэг газар автомашин, мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 24 настай Б-н амь нас хохирчээ.
Тодруулбал, орон нутгийн шороон замд УАЗ-469 маркийн Л жолоочтой автомашин нь улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж осол гаргасан байна.
Дулааны улиралд унадаг дугуй, мопед, мотоциклийн хэрэглээ эрс нэмэгдэж үүнтэй холбоотой зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл ихээр бүртгэгддэг байна. Хөдөө, орон нутагт иргэд мотоциклийг өдөр тутмын амьдрал ахуйдаа өргөнөөр унаж, хэрэглэдэг ч иргэд  мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон бүрэн бус техник хэрэгсэлтэй улирал харгалзахгүйгээр, шороон замд, малын бэлчээрт, унаж хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлдөг аж. Тиймээс унадаг дугуй, мопед, мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах хэрэгсэл, хамгаалах малгайг бүрэн өмсөж хэрэглэн, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан анхаарууллаа.

                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ