Баянхонгор хайрханыг тайх ёслол энэ амралтын өдрүүдэд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-22 23:16:56
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн тахилгат "Баянхонгор хайрхан" уулын тайх ёслол энэ сарын 27-28-ны өдрүүдэд болохоор товлогджээ. 
Тус арга хэмжээ дээд гурван насны морьдын уралдаанаар эхлэх бөгөөд мөн өдөр Үндэсний шагайн харваан тэмцээн, урлаг соёлын тоглолтоор үргэлжилж 22:00 цагт Баянхонгор хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол одод, сарны тахилга болно.
Харин дараа өдөр нь нарны тахилга, доод гурван насны морьдын уралдаан, овооны тахилга, Баянхонгор хайрханы тахилга, Үндэсний бөхийн барилдаан, Сур харваа зэрэг арга хэмжээнүүд болох аж.

Сонирхуулахад, Баянхонгор хайрхан нь Баянхонгор аймгийн Галуут сумын өвөрт байдаг тахилгат уул юм. Энэхүү элс нь тодорсон хайрханыг шүтсэн хүн зон баян тансаг явдаг учраас энэ уулыг Баянхонгор гэж нэрлэсэн бөгөөд Баянхонор аймаг анх энэ уулын өвөрт 1923 онд байгуулагдаж байсан учир Баянхонгор аймаг хэмээн нэрлэж байсан түүхтэй.
                                                                                                                                                             Б.Мөнхзул
 
Холбоотой мэдээ