Ногоон алт төсөл таван суманд хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Ногоон алт” бэлчээрийн менежментийг сайжруулах төсөл өнгөрсөн онд Арбулаг, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул гэсэн 3 суманд хэрэгжиж байсан бол энэ онд шинээр Цагаан-Уул, Цэцэрлэг сум нэмэгдэж нийт 5 суманд хэрэгжихээр болжээ. Төсөл 2020 он хүртэл 3 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд төслийн багийнхан Хөвсгөл аймагт ажиллаж энэ үеэр “Бэлчээр ашиглагчдын зөвлөлгөөн” зохион байгууллаа.
Зөвлөлгөөнөөр малчдад бэлчээрийн даацыг зөв хуваарилах, малчдын эдийн засгийг бэхжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнийг өсгөх экологийн цэвэр бүтээгдэхүүнээр өөрийн гэсэн брендийг бий болгох зэрэг мэдээлэллийг өгч ажиллав. Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга Л.Ганболд, Монголын бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг нар Бэлчээрийн доройтлыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Тус аймаг оны эцэст 5 сая гаруй толгой мал тоолуулж мал сүргээрээ улсдаа дээгүүр явж байгаа боловч мал сүргийн тоо нэмэгдэх тусам бэлчээрийн даац хэтрэх сөрөг үр дагавар гардаг. Энэ нь малын тоог бус чанар үүлдрийг сайжруулах нь чухал байгааг зөвлөгөөний үеэр малчдад анхааруулж байв. Ялангуяа Цэцэрлэг, Цагаан-Уул суманд малаас гадна үлийн цагаан оготоно бэлчээрийн үндсийг эргүүлж цөлжүүлж байна. Хэдийгээр жил устгал хийдэг боловч тодорхой үр дүн муу байна гэдгийг малчид хэлж байлаа.

Б.Гантуяа