Завханы Нэгдсэн эмнэлэг ажилчдынхаа хүүхдүүдэд бэлэг барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-29 17:08:04
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг эх үрсийн баяраар эмнэлгийнхээ ажилчдын хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх бэлэг барих гэж байна.
Тус эмнэлэг 300 ажилтантай бөгөөд тэдний 600 гаруй хүүхдийн шүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж эмчилгээг зуны амралтаар нь хийх ажээ. Эмчилгээг тасаг тасагаар нь хуваарийн дагуу оношилж бүрэн эрүүлжүүлэхээр болжээ.
Мөн хүүхдийн баярын өдөр 300 ажилтан өөрсдийн үрслүүлсэн цэцгийг хүүхдүүдийнхээ хамт аймгийн Нэгдсэн эмнэлгийн гадна талбайд тарих гэж байна. Нэгдсэн эмнэлгийн ажилчдын хүүхдүүд баярын өдрөөрөө байгаль орчныг хамгаалах, эцэг эхтэйгээ хамт хөдөлмөрлөх зөв төлөвшлийг авахаас гадна гарын бэлэг гардах ажээ. Бид хүүхдүүддээ баярын өдрөөр нь чихэр жимсээр бэлэг барихаас илүүтэй гэр бүлийн уур амьсгалыг бий болгох, хүүхдүүдэд зөв дадлыг үлгэрлэх, эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг үзүүлж бэлэг барихаар шийдсэн. Мөн хүүхдүүддээ баярынх нь өдөр аймгийн театрын жүжигчдын “Сар нуугдсан шөнө” хүүхдийн жүжгийн билетийг гарын бэлэг болгож өгч байгаа хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга мэдээллээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ