Жуулчин тээвэрлэх эрхийг 40 жолооч авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Авто тээврийн төвтэй хамтран жуулчин тээврийн эрх олгох сургалтыг зохион байгуулж 40 жолооч сургалтанд хамрагдаж эрхээ авлаа.
Аялал жуулчлалын гол тулгуур төв болсон Хөвсгөл аймгийг зорих гадаад, дотоодын жуулчид нэмэгдэж байгаа боловч жуулчдыг тосох, хүргэж үйлчлэх үйлчилгээ болон стандартын бус учраас заримдаа хэл ам дагуулдаг гэнэ.
Мөн жолооч нарын харьцаа хандлага, тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал зэргийг стандартын болгох зорилтын хүрээнд сургалтыг зохион байгуулав. Энэхүү сургалтын үр дүнд жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгчид нэгдсэн зохион байгуулалтанд орж мэргэжлийн ур чадвар дээшлэх, гадна дотны аялагч жуулчид үйлчлүүлэгчдийн ая тух, аюулгүй байдлыг хангаж тэдний сэтгэл ханамжийг дээдлэн стандарт шаардлага хангасан тээврийн үйлчилгээг хүргэхийг зорьж байгаа ажээ.

Б.Гантуяа