Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2017-05-30 17:36:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээлээ.

Учир нь, ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар манай улсын Засгийн газраас тавьсан хүсэлтийг хүлээн авахаар шийдвэрлэсэн.

Энэ нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В- Тогтвортой” ангилалд хадгалах үндэслэл болсон байна.

Мөн энэхүү хөтөлбөр нь дунд хугацаанд Засгийн газрын өрийн төлбөр гүйцэтгэх чадвар болон төгрөгийн тогтвортой байдал, сулралтад ирэх дарамтыг бууруулж байна гэж үзжээ.
Холбоотой мэдээ