Хагас жилийн мал тооллого маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-01 22:54:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг мал тооллогын хагас жилийн түүвэр судалгааг энэ сарын 02-09-ний өдөр хийхээр болжээ.
Тооллогоор сонгогдсон өрх нэг бүрээр баг, сумын мэдээг онлайн программын дагуу шивж оруулан, сарын дунд гэхэд нэгтгэж дуусгах аж. 
Малын түүвэр судалгаанд хамрагдсан өрхийн мэдээлэлд тулгуурлан сумын төвшний нэгтгэл гардаг байна. Даатгалын нөхөн төлбөр олгох тохиолдолд энэ дүн мэдээнд тулгуурладаг учир хариуцлагатай хандах шаардлагатайг албаныхан сануулав. 
Сонирхуулахад, 
2016 оны жилийн эцсийн мал тооллогоор Баянхонгор аймаг 4.2 сая мал тоолуулжээ. Энэ нь өмнөх оныхоосоо 12.3 хувиар өссөн дүн аж.                                                                                                                                                                                               Б.Мөнхзул
 

Холбоотой мэдээ