Хүмүүжигчид мэргэжлийн үнэмлэхтэй болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ШШГЕГ-ын харьяа Дундговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас хүмүүжигчдэд мэргэжлийн үнэмлэх олгосон байна.
Тус албаныхан хүмүүжигчдийнхээ зан байдлыг төлөвшүүлэх, нийгэмд бие даан амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор аймгийнхаа “Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв” болон Төрийн бус байгууллагуудтай хамтран хүмүүжигчдийн дунд мэргэжил эзэмшүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг байна. Энэ удаагийн сургалтаар тус аймгийн “Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв”-ийн барилгын өргөн мэргэжлийн нэг жилийн сургалтад хамруулснаар 7 хүмүүжигч амжилттай суралцаж, мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа гэж ШШГЕГ-ын хэвлэлийн ажилтан Х.Баясгалан мэдээллээ.

Ж.Батсайхан