Орхоны тамирчид суугаа волейболын төрөлд амжилт гаргах нь илүү гэв

Орон нутагт | Орхон
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 14:21:39

Энэ сарын зургаанаас наймны өдөр болсон Паралимпийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Орхон аймгийн тамирчид нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, тусгай байрын хоёр шагналтай ирлээ.

Медалийн тоогоороо 16 багаас эхний тавд жагссан байна. Улаанбаатар хотод болсон уг тэмцээн хонхот бөмбөг, суугаа волейбол, хөнгөн атлетик гэсэн гурван төрлөөр зохиогджээ. Орхон аймгаас 10 гаруй тамирчин оролцсон байна. Тус аймагт спортоор тогтмол хичээллэдэг 30 гаруй тамирчин байдаг бөгөөд тэд суугаа волейболын төрөлд илүү амжилт гаргадаг байна. Тэмцээнд оролцсон Я.Оюундэлгэр, Э.Өнөрмаа болон “Бие даан амьдрах” ТББ-ын тэргүүн П.Сувдмаа нар паралимпийн энэ удаагийн онцлог, тамирчдын бэлтгэл сургуулилт хэр байсан талаар сэтгүүлчдэд мэдээллэсэн нь энэ юм.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ