"Элэг бүтэн Монгол" өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-03 14:03:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Элэг бүтэн монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Элэг бүтэн Баянхонгор" өдөрлөг /2017.06.02/ Баганат талбайд боллоо.

Өдөрлөгт ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Улсын нэгдүгээр эмнэлэг, Хавдар судлалын төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллаж, үзлэг шинжилгээ үнэ төлбөргүйгээр хийсэн байна.
Өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ аймгийн засаг дарга Г.Батжаргал, "Баянхонгор аймаг 2020 он гэхэд элэгний В С вирүсгүй аймаг болох зорилтыг тавин хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ихээхэн хөрөнгө оруулалтуудыг хийж байна. Өнөөдөр л гэхэд аймгийн ИТХ-ын хуралдаанаар Дурангийн хагалгааны багаж тоног төхөөрөмж худалдан авах 250 сая төгрөгийг төсөвтөө суулгасан"-ыг онцолж байв.
Мөн үеэр Жинст, Баянлиг, Баянговь, Шаргалжуут Эрдэнэцогт, Баянбулаг, Гурванбулаг, Хүрээмарал зэрэг 11 сумын болон Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машины түлхүүрийг гардуулсан байна. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүд тойргийнхоо сумдын эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байгаа орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг мөн гардуулсан юм.
Түүнээс гадна ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан эмч, ажилтнууд Засгийн газрын шагнал ЭМЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаав.  
                                                                                                                 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ