Хиймэл нуур байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-05 21:18:17
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2дугаар багийн Толь булгийг түшиглэн хөв, хиймэл нуур байгуулжээ. Тус ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Алтайн өвөр говийн сав газрын захиргаа хамтран Бритиш майнинг, Эрдэнэмонгол ХХК-уудын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна.
Толь булгийн цооногоос хөв хүртэл 140м ил 
шугамаар усыг татаж, 3х3х0.8м хэмжээтэй 3.125м3 багтаамжтай санд усыг хуримтлуулан 360м урт, 100см диаметртэй PVC хоолойгоор дамжуулан шал руу цутгажээ. Ил шугам, хөв, далд шугамын ажлыг бүгдийг нь гараар ухаж хийснээрээ илүү бүтээлч, хугацаа, сэтгэл, хөдөлмөр их шаардсан ажил болсныг албаныхан хэлсэн.
“Тахийн талын тунхаг бичиг”-т Баянхонгор аймгийн хүлээсэн үүрэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, аймгийн Засаг даргын хооронд байгуулсан гэрээний дагуу тус ажлыг хийж гүйцэтгэжээ.
                                                                                                                            Б.Мөнхзул
Холбоотой мэдээ