Захын хороодод жолооны үнэмлэх солих үйлчилгээ үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-06 13:44:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хууль зүй, дотоод хэргийн яамны хэрэгжүүлж буй “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” аяныг Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвөөс  нийслэлийн захын дүүргийн алслагдсан хороодод зохион байгуулж эхэллээ.
Хороодод ажиллах үеэр хууль, эрх зүйн сургалт, жолооны үнэмлэхийг солих, нөхөн олголт, жолоодох эрх сэргээх,  зөрчлийн оноо сэргээх шалгалт авах, лавлагаа өгөх зэрэг үйлчилгээг үзүүлэх юм байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ