Их дүйчэн өдрөөр гэрэлт зул хөөргөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр буюу Бурхан Багшийн их дүйчэн энэ сарын есний өдөр тохиож буй.
Их Дүйчэн өдрийг Баянхонгор аймгийн Ламын Гэгээний хийдийн “Гонгандандэдлин” хийд Гэрэлт зул өргөх ёслолын арга хэмжээг анх удаа зохион байгуулахаар болжээ. Гэрэлт зул өргөх ёслол аймгийн төв хийдийн өмнөх талбайд 18:00-22:00 цагийн хооронд болох аж.
Мөн өдөр “Гонгандандэдлин” хийдэд болох үйл ажиллагааны хөтөлбөрийг хүргэж байна.
-Гонгандандэдлин хийдэд Бурхан багшийн их дүйчэн өдрийн хурал 09:00-16:00
-Тус хийдийн Цорж лам Г.Пүрэвдаваа Жанрайсиг бурханы Жэнан буюу Даган соёрхолыг нийт сүсэгтэн олон болон хийдийн лам, хуврагт айлдана. 16:00-18:00
-Нээлтийн үйл ажиллагаа 18:00-18:30
-Хамба ламба нийт сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлнэ. 18:30-19:00
-Урлагийн тоглолт 19:00-19:15
-Зул өргөх ёслол 21:00-21:30
-Хийдийн лам нар дүнчүүр маань хөгжөөж, жинлавцогзол номыг уншина. 21:30-22:00
-Хаалтын үйл ажиллагаа. 22:00-22:30
Сонирхуулахад, Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн 3 үйл явдал давхацдаг Их Дүйчэн өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Ази болон Европын улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг байна.
Б.Мөнхзул