Газрын харилцааны мэдээллийг 16 байгууллагын 387 албан хаагчид хүргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2017-06-09 17:32:39
Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын Засаг даргын захирамжаар “Нээлттэй газрын харилцаа- Ухаалаг хөтөч” сарын аяныг энэ оны тавдугаар сарын 10-наас зургадугаар сарын 10-ны хооронд зохион байгуулж байна. 
Албаныхан газрын харилцааны үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, газартай холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, шаардлагатай мэдээлэл хүргэх зорилгоор аж ахуй нэгж байгууллагуудын алба хаагчдад  мэдээлэл хийж буй.
Зургадугаар сарын 08-ны байдлаар 16 байгууллагын 387 алба хаагчдыг  мэдээллээр хангаж,  сургалт зохион байгуулжээ.  Иргэдэд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт, газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааны мэдээлэл, орон нутагт өрнүүлж буй  бүтээн байгуулалт,  төсөл хөтөлбөр арга хэмжээ, байршлын талаарх мэдээллийг хүргэжээ.
Дээрх аяныг өрнүүлнснээр Сайншанд сумын хэмжээнд газар өмчлөх үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэд газрын талаар тодорхой ойлголттой болох, хуулийн дагуу газраа өмчлөхөд ихээхэн ач холбогдолтой гэж албаныхан үзжээ.
Мөн аяны хүртээмж, ач холбогдлыг дүгнэх,  тайлагнах зорилгоор зургадугаар сарын 15-нд  “Нээлттэй газрын харилцаа-Ухаалаг хөтөч” хэлэлцүүлэг зохион байгуулна.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ