Мандал суманд анхны вагон цех байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд Монгол Улсын анхны вагон угсрах цех байгуулагдлаа.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын вагон депод монгол инженерүүд анх удаа ачааны вагон угсарсан байна. Монгол инженерүүдийн ур ухаанаар хийгдсэн энэхүү ажлыг Монгол Улсын Засгийн газраас дэмжсэний үр дүнд энэхүү анхдагч ажил үр дүнд хүрч вагон угсрах цех болон үүдээ нээжээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат уг ажлыг сайшаан цаашид дотооддоо вагон үйлдвэрлэж болох бүхий л боломжуудыг судалж ажиллахыг уриаллаа. Сайд "Өнөөгийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт зарим нэг эд ангийг үйлдвэрлэх, улмаар Улаанбаатар төмөр замд нийлүүлэх бүрэн боломж байна. Түүнчлэн манай хувийн хэвшлийнхэн резинэн эдлэлийг дотооддоо үйлдвэрлэж байгаа. Иймээс ОХУ-аас оруулж ирэх резинэн эдлэлийн импортыг бүрэн зогсоох хэрэгтэй. Бид дотооддоо ажлын байрыг бий болгох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих тал дээр төр бодлогоор дэмжиж ажиллана. Зам тээврийн хөгжлийн яамны хувьд цаашид зөвхөн тээврийн салбарт гэлтгүй импортыг орлох, монгол хүний амьдралд үр өгөөжөө өгөх дотоодын үйлдвэрлэлийг дэмжин ажиллана" хэмээсэн юм. Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм байна. Манайд импортоор орж ирдэг ОХУ, БНХАУ-ын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглахаар чанарын хувьд ялгарч байгаа талаар инженер техникийн ажилчид онцолж байна.Эдийн засгийн хувьд ОХУ болон хамтын нөхөрлөлийн орнуудаас орж ирэх ачааны вагоны үнэ 80-100 мянган ам.доллар, БНХАУ-д үйлдвэрлэсэн ачааны вагон ойролцоогоор 79,5 мянган ам.долларын үнэтэй байдаг аж. Тэгвэл манайд угсарч буй тус вагон нь 120 орчим сая төгрөгөөр босчээ. Энэхүү ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, "Монголын төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг, хувийн хэвшил хамтран амжилттай хийж, Зүүн хараа дахь вагон засварын депод угсарсан таван вагоныг энэ сарын 9-ний өдөр тээвэрлэлтэд шилжүүллээ. Тус үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа оролцлоо.

Ч.Отгонцэцэг