Конгын шорон руу дайралт хийсний улмаас 900 хоригдол оргон зугатжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-12 16:39:22
ЗАИР. /Anadolu/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын шорон руу босогчид дайрсны улмаас 11 хүн амиа алдаж, 900 гаруй хоригдол оргон зугатжээ. 

Хойд Киву мужийн дарга мэдэгдэхдээ Бени хотын шорон луу дайрсан этгээдүүд хүнд зэвсэг ашигласан гэжээ. Шоронгийн харгалзагч нараас 8 хүн амиа алдсан бөгөөд тус хотод онц байдал зарласан байна.

Халдлага хийсэн этгээдүүдийн хэн болох нь хараахан тогтоогдоогүй байна. Бени хотын ойр орчимд хэд хэдэн Май-Май цагдаагийн хүчний бүрэлдэхүүн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Ерөнхийлөгч Жозеф Кабилагийн бүрэн эрхийн хугацаа жилийн өмнө дууссан боловч тэрбээр суудлаа тавьж өгөхөөс татгалзсан бөгөөд энэ үеэс Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс хямралын байдалтай байгаа юм. Сүүлийн үед тухайн улсын шоронгуудад хэд хэдэн халдлага болсны нэг нь Бени хотод болсон уг халдлага болоод байна.

Өнгөрсөн сард салан тусгаарлах бүлэг нийслэл Киншасагийн чанга дэглэмтэй шорон луу дайрсны улмаас 4000 орчим хоригдол оргон зугатсан билээ.
 
 Х.Сарнай 
Холбоотой мэдээ