Нийгмийн хариуцлагын гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-12 20:59:04
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-нд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тус аймгийн Сайхандулаан сумын нутагт нүүрс олборлохоор бэлтгэж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Минюу шиши”  ХХК-ийн захирал Лю Мингхуатай уулзаж нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа.
Гэрээнд ажиллах хүчнээ орон нутгийн иргэдээс бүрдүүлэх, ажилчдын нийгмийн даатгал, цалин хөлсийг баталгаатай болгох, татвараа цаг хугацаанд нь төлж байх, орон нутгийн бүтээн байгуулалтад гар бие оролцож байх зэрэг зарчмын асуудлыг тусгасан байна. Тус компани нь  2012 оноос  Сайхандулаан суманд нүүрс олборлох, хайгуулын үйл ажиллагаа эрхэлсэн аж.
Удахгүй олборлох үйлдвэр ашиглалтад орсноор тус компанид  нийт 30 орчим ажлын байр бий болох бөгөөд үүний 20 орчмыг орон нутгаас бүрдүүлэх боломжтой аж. Дашрамд дурдахад Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2016 оноос эхлэж уул уурхайн компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж эхэлсэн бөгөөд гэрээ байгуулснаар  орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, татварын орлогыг өсгөхөд чухал нөлөө үзүүлжээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ