Сөүл дэх монгол иргэд саналын тоогоороо тэргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-06-13 16:35:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хилийн чанадад байгаа монгол иргэд энэ сарын 10-11-ний өдрүүдэд оролцсон тухай өмнө нь мэдээлсэн.

Ингэхэд Сөүл дэх монгол иргэд хамгийн олноор буюу 824 хүн санал өгснөөрөө тэргүүлсэн байна. Үүний дараа Вашингтонд 528 сонгогч саналаа өгч удаалсан аж. Мөн Сөүл, Бээжин, Вашингтон зэрэг 11 салбар комисс дээр МАН, АН-аас томилогдсон 19 ажиглагч санал хураах ажиллагаанд оролцжээ.

Түүнчлэн хамгийн эхэнд Австрали Улсын Канберра хот дахь салбар комисс санал хураах ажиллагаагаа Улаанбаатарын цагаар энэ сарын 10-ны өдрийн 05:00 цагт эхлүүлсэн бол хамгийн сүүлд АНУ-ын Сан Франциско хот дахь салбар комисс Улаанбаатарын цагаар энэ сарын 12-ны өдрийн 13:00 цагт дуусгасан байна.

Энэ удаагийн санал хураалтад саналаа өгөхөөр 7209 иргэн бүртгүүлж баталгаажсанаас 4816 иргэн саналаа өгсөн. Өөрөөр хэлбэл ирц 66.8 хувь байв.
 
Б.Туул
 
 
Холбоотой мэдээ