Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатар Увс аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-06-13 17:48:19
Увс /МОНЦАМЭ/ 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар өчигдөр Увс аймагт хүрэлцэн ирлээ. Түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад албаны хүмүүс дагалдан ирсэн юм.
“Дэглий цагаан” нисэх онгоцны буудалд зочид төлөөлөгчдийг газардахад аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон аймгийн МАХН-ын гишүүд угтан авч амжилт хүслээ. С.Ганбаатар бараа бологсдын хамтаар Ю.Цэдэнбалын талбайд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлснээс гадна ард иргэдтэй уулзалт хийж, өөрийнхөө мөрийн хөтөлбөрийн талаар танилцуулсан юм. Увсчууд түүнийг халуун дотноор хүлээн авч дэмжиж ажиллахаа илэрхийлж байв.
Б.Замбал
Холбоотой мэдээ