Доктор Т.Намжил “Гэр бүлийн үнэ цэнэ нь сэтгэл зүрх байдаг” гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 14:48:25

 Доктор, профессо, гэр бүл судлаач Т.Намжил “Гэр бүлийн үнэ цэнэ” лекцээ Сүхбаатар аймгийн  Жаахан шарга” театрт үнэ төлбөргүйгээр уншлаа.

Аймгийн Цагдаагийн газар, Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар,  сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хамтран зохион байгуулж буй “Иргэн танд зөвлөн тусалья” сарын аяны хүрээнд  гэр бүл судлаач  эрдэмтэн маань “...гэр бүлийн үнэ цэнэ нь сэтгэл зүрх байдаг” гээд  гарч байгаа асуудлын эх сурвалжийг олох, бүх зүйл өөрөөс эхлэлтэйг санаж бурууг бусдаас биш өөрөөсөө хайж байхын талаар болон  гэр бүлийн харилцааны асуудал, хүүхдийн хүмүүжил, шинээр хэрэгжиж эхлэх гэж байгаа гэр бүлийн хуулийн талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлж, гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудлаар тайлбар хийж, зөвлөгөө өгсөн байна.  

Г.Сүхээ

Холбоотой мэдээ