Хар баасан гарагт сансраас биет унах магадлалтай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
aminaa@montsame.mn
2015-10-30 15:30:21

МОСКВА. /Sputnik/. Арваннэгдүгээр сард тохиох 13-ний баасан гарагт дэлхийн агаар мандалд нууцлаг биет нэвтрэх магадлалтай байна. Айж сандрах шаардлагагүй хэмээн судлаачид хэлж буй юм.

“WT1190” буюу “WTF” нэртэй сансрын хаягдал, тодруулбал, Европын Сансрын агентлагийн сэжиглэж буйгаар пуужингийн биет нь 11 дүгээр сарын 13-ний өдрийн 6 цаг 19 минутад дэлхийн агаар мандалд Шри-Ланка улсын дээгүүр орж ирнэ. Түүнчлэн дэлхийн агаар мандалд нэвтэрснээс үүдэх үрэлтээс шаталгүй үлдсэн нь Энэтхэгийн далайн хаа нэгтээ унах юм.  

“WTF”–г анх 2013 онд огторгуйд олж илрүүлэн, АНУ-ын Аризона муж улсын их сургуулийн Каталина тэнгэр судалгааны баг хэд хэдэн удаа ажиглалт хийсэн байна. “WTF”-ийн үлдэгдэл Шри-Ланкийн эргээс 100 орчим км зайд Энэтхэгийн далайд унах юм. Завь нь хамгаалалтын дээвэргүй л бол 13-ний өдөр далайд гарахгүй байхыг далайчдад анхааруулсан байна.

                                                                                                                                 Х.Аминаа

 

Холбоотой мэдээ