ШШГА шийдвэр гүйцэтгэл шинэ байртай боллоо

Орон нутагт | Дорнод
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 18:12:34

Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 743,0 сая төгрөгөөр 1350 м2 талбайтай хоёр давхар шинэ байртай боллоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиалгаар баригдсан уг байр нь олон улсын стандартад нийцсэн хоригдогсодын жам ёсны эрхийг хангах тал дээр анхаарсан байгуулаж болжээ. Тус байрны төсөвт өртөг бүхий зураг төслийг ““МОГҮМБ” ХХК-наар хийлгүүлжээ. Хорих байрны нээлтийн үйл ажиллагаа 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болж улсын комисст хүлээлгэн өгчээ. Нээлтэд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр болон хамтран ажилладаг хууль хяналтын болон төрийн захиргааны байгууллагын төлөөлөл оролцлоо.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ