Үнэ төлбөргүйгээр 30 гаруй иргэнийг өмгөөлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ болон хуулийн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй Хууль зүйн туслалцааны төв Увс аймагт 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Тус төв нь 2017 он гарсаар 30 гаруй иргэнд үнэ төлбөргүйгээр өмгөөллийн үйлчилгээг үзүүлснээс гадна эрүү, иргэн, захиргааны хэргийн талаарх хуулийн зөвлөгөө иргэдэд өгч ажиллажээ.
“Увс аймаг дахь Хууль зүйн туслалцааны төв нь Нэг цонхны үйлчилгээ дотор үйл ажиллагаагаа явуулан гэмт хэрэг зөрчилд холбогдсон иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хэрэгжүүлэх зорилгоор хууль зүйн зөвлөгөө болон өмгөөллийн үйлчилгээг үзүүлж байна. Үндсэндээ төлбөрийн чадваргүй иргэдийн хувьд Хууль зүйн туслалцааны төвд хандан улсын өмгөөлөгчөөс үнэ төлбөргүйгээр хууль зүйн зөвлөгөө авч, өмгөөлүүлэх бүрэн боломжтой” хэмээн тус төвийн өмгөөлөгч М.Мөнхөө хэллээ.

Б.Замбал