Украины зэвсгийн агуулахад гал гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-31 13:13:09

КИЕВ. /TASS/. Украины зүүн нутгийн Луганск муж дахь Киевийн хяналтад байгаа Сватово хот дахь зэсгийн агуулахад гал гарч, хэд хэдэн дэлбэрэлт үүссэний улмаас 54 хүн гэмтсэн байна гэж мэдээлэв.

“Град”, “Смерч”, “Ураган” зэрэг олон пуужин харвах 3500 орчим системийг хадгалж байсан агуулахад пүрэв гарагийн орой гал гарч эхэлсэн байна. Гал 9000 метр хавтгай дөрвөлжин талбайг хамарчээ. Галаас үүдэлтэй дэлбэрэлтэд хэд хэдэн орон сууц, сургууль, хийн хоолой гэмтэж, сүйдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ