Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 15 жилийн ой тохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-06-20 19:40:10
 Увс /МОНЦАМЭ/ Аймгийн төвийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг Өрхийн эрүүл мэндийн төвүүд байгуулагдсаны 15 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хүрээнд баруун аймгуудын Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах чуулга уулзалт Увс аймагт боллоо.
Чуулга уулзалтад өрхийн эмнэлэгт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд болон зэргэлдээх аймгуудын ӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд хүрэлцэн ирсж оролцлоо. 
2002 онд Улаангом суманд Азийн хөгжлийн банкны төслөөр дөрвөн өрхийн эмнэлэг байгуулагдаж аймгийн төвийн 21000 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Тухайн үед өрхийн эмнэлгүүд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан бол 2003 онд аймгийн ОНХС-гийн хөрөнгө 105 сая төгрөгөөр өрхийн эмнэлгүүд төвлөрсөн халаалтанд холбогдсон, стандартын байртай болсон юм. Өнөөдөр Улаангом суманд Өрхийн эрүүл мэндийн дөрвөн төв ажиллаж, аймгийн төвийн 31 мянган хүн амд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна.
 Б.Замбал

Холбоотой мэдээ