Насанд хүрээгүй хүүхэддээ хараа хяналт тавихыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-06-21 14:26:02
 Увс /МОНЦАМЭ/ Зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор насанд хүрээгүй хүүхэддээ хараа хяналт тавьж, зуны амралтыг нь үр бүтээлтэй өнгөрүүлэхийг аймгийн Цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд анхааруулж байна.
Хүүхэддээ багаас нь хараа хяналт тавьж, зөв хүмүүжил төлөвшил, боловсрол олгоход гэр бүл, асран халамжлагчдын зүгээс анхаарлаа хандуулахад хойрго хандсаны улмаас тухайн хүүхдийн сурлага муудах, хүсэл тэмүүлэлгүй болох, бусдад уруу татагдах, гэмт хэрэгт холбогдох гэх мэт маш олон талын эрсдэлд орж болзошгүй аж. Ялангуяа сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд гадуур дэмий сэлгүүцэх, РС тоглох, архи согтууруулах ундаа хэрэглэх, түүнчлэн бүлэглэн хулгай хийх, бусдадаа уруу татагдагдаж гэмт хэрэгт холбогдох явдал гарсаар байна. Тухайлбал, 2017 он гарсаар насанд хүрээгүй таван хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна. Иймд сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбоотой хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.
Б.Замбал
Холбоотой мэдээ