Улаангомд 20 айлын таван орон сууц барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын 2017 оны зорилтод тусгагдсаны дагуу энэ жил Улаангом хотод 20 айлын таван орон сууц баригдана. Уг ажлыг барилга угсралтын 5 компани гүйцэтгэхээр шалгарсан бөгөөд эхний компани барилгын ажлаа эхлүүлээд байна.
“Ган зам” автосервисийн дэргэд 400 м2 талбайд баригдах энэхүү таван орон сууцны барилгын ажлыг “Ундарга петролиум”, “Гидро эко”, “Амарсанаа”, “Сантех Увс”, “Ман–Оюу” компаниуд гүйцэтгэхээр болжээ. Орон сууцнуудын дэргэд тоглоомын талбай, дэлгүүр, ногоон байгууламж, саравч зэрэг цогц байгууламжуудыг нэг дор хийх аж. Энэхүү таван орон сууц ашиглалтанд орсноор 100 айл ая тухтай, тохилог орчинд амьдрах боломж бүрдэнэ.

Б.Замбал