Улсын хэмжээнд нэг түймэр, гурван цурмыг унтраахаар ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ОБЕГ-аас түймрийн байдлыг тодруулахад ,Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сум, Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан нийт 5 түймрийг бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өгчээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нэг түймэр асч, гурван түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Асч байгаа түймрийн тухайд Булган аймаг Тэшиг сумаас 70 км Хужирт багийн “Эг тарвагатайн бэлчир” гэдэг газар Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 50, Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас 63 алба хаагч, орон нутгаас 29 иргэн, нийт 142 хүн 11 автомашин, 21 морьтойгоор ажиллаж байна. Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумаас баруун хойш 160 км 2 дугаар багийн “Дааган дэл” гэдэг газар гарсан түймрийг цурманд оруулж тус аймгийн Онцгой байдлын газрын 49, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24, орон нутгаас 88 иргэн, нийт 161 хүн 15 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа бол Биндэр сумаас хойш 80 км Баянгол 3 дугаар багийн “Өвөр тарвагатай” гэдэг газар гарсан түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Дорнодод аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 45 иргэн, нийт 75 хүн 11 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Сэлэнгэ аймаг Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим гарсан түймрийг цурманд оруулан унтраахаар шамдаж байна. Тэнд аймгийн Онцгой байдлын газрын 27, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12, Дархан УУл аймгийн Онцгой байдлын газрын 21, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгаас 7, нийт 91 хүн ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан