Таван сургууль “Ухаалаг боловсрол” хөтөлбөрт хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. БСШУСЯ-наас хэрэгжүүлж байгаа “Ухаалаг боловсрол” хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын таван сургууль мэдээлэл зүй, компьютерийн кабинетийг иж бүрнээр тохижуулах тэтгэлэгт хамрагдлаа.
Сайншанд сумын I, II, IV, Замын-Үүд сумын I, Улаанбадрах сумын сургуульд тус бүр нь 112 мянган долларын өртөг бүхий мэдээлэл зүйн кабинетийг тохижуулах, робот болон комьпютерийн сургалтын хэрэглэгдэхүүн, цахим номын сан байгуулах эрх бүхий батламжийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар гардуулав. Дээрх батламжийг гардсанаар сургуулиуд ирэх намар шинэ хичээлийн жил эхлэхээр төслөө хэрэгжүүлэх юм.
Мөн Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар БСШУСЯ-наас санаачилж хэрэгжүүлж байгаа ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах, боловсролын шинэчлэлийн тэтгэлэгт хөтөлбөрт Дорноговь аймгийн сургуулиуд 22 төслийн материал хүргүүлснээс 19 төсөл шалгарч 2000-3000 долларын тэтгэлэгт хамрагдах эрхтэй болов.
Төслийг мөн л шинэ хичээлийн жил эхлэхээр хэрэгжүүлнэ. Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сэтгэлгээг багаас нь хөгжүүлэх, төлөвшүүлэх зорилгоор “STEM” сургалтын багц хэрэглэгдэхүүний батламжийг ерөнхий боловсролын зарим сургуулиудад гардуулав.

Х.Эрдэнэбулган