Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд 32 градусыг давж хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-22 23:41:20
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн нутгаар бүгчим халуун болж, агаарын температур 32-оос давж халахыг аймгийн УЦУОША-наас анхааруулж байна.
Сэлэнгэ аймгийн нутгаар маргааш багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос 5-10 м/сек.  Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Сүхбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос 5-10 м/сек. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 32-34 градус дулаан байна. Энэ сарын 24-нөөс 6-р 28-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын хугацаанд буюу 27-нд зарим сумдын нутгаар түр зуурын бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/сек.  Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ