Францын цаг уурын нэвтрүүлэгчийг ажлаас халжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПАРИС. /Sputnik/. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон нийтийг төөрөгдүүлсэн гэж Засгийн газраа шүүмжилсэн учир Францын телевизийн цаг уурын алдартай нэвтрүүлэгчийг ажлаас халжээ.
Цаг уурын алдартай нэвтрүүлэгч Филипп Вердье өргөн хэлэлцдэг уур амьсгалын өөрчлөлтийн талаар ном бичсэн байна. “Уур амьсгалын мөрдлөг” номдоо тэрээр дэлхийн дулаарлын сүржин хүүрнэлээ удаан хугацаанд үргэлжлүүлсээр буй “уур амьсгалын өөрчлөлтийн салбар”-ын асуудлыг гарган тавьжээ.
“YouTube” цахим сайтад тавьсан танилцуулгын бичлэгтээ тэрбээр, дэлхийн дулаарлын хуйвалдаанд дэлхийн ард иргэд барьцаалагдаад байна гэж үзсэн байна. Түүнчлэн сүржин мэдээлэл тараадаг арга нь олон нийтийг айлгаж, бухимдуулах зорилготой дайны машин гэв.
Вердье эрдэмтдийг олон нийтийн санаа бодлоор тоглосон хэмээн сэжиглэж, Францын Засгийн газар энэ залиланг үг дуугүй хүлээн зөвшөөрснийг шүүмжилсэн байна.
Цаг уурын нэвтрүүлэгч мөн Францын Ерөнхийлөгч Франсуа Олландад ил захидал бичжээ.
“2 сарын дараа Францад НҮБ-ын “COP21” уур амьсгалын хурал болох гэж байна. Энэ хурал өмнөх 20 шигээ л үр дүнгүй болохыг таны стратегийн мэргэжилтнүүд нотлоод байна. Гарагаа аварч буй юм шиг дүр үзүүлэх хэрэг байна уу?” гэж захидалдаа Вердье бичсэн байна.
Х.Аминаа