Баянхонгор аймагт санал хураалт 57.8 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-26 17:35:39
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үйл ажиллагаа Баянхонгор аймагт ямар нэгэн доголдол, зөрчилгүй өрнөж байна. 17.00 цагийн байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд бүртгэгдсэн нийт сонгогчдын 31468 буюу 57.8 хувь нь саналаа өгчээ.
"Санал тоолох төхөөрөмж болон бусад техник хэрэгслүүд хэвийн ажиллаж байна. Санал хураалт эхэлснээс хойш ямар нэгэн гомдол санал гараагүй" хэмээн аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ. Мөн аймгийн хэмжээнд сонгогчдын ирц харьцангуй сайн байгааг онцлов.
                                                                                                                                                                   Б.Мөнхзул
Холбоотой мэдээ