Сонгуулийн ирц 48 хувь болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-26 17:54:32
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 62 мянга 103 сонгогч санал өгөхөөс 17 цагийн байдлаар 29 мянга 047 сонгогч саналаа өгснөөр сонгуулийн ирц 48 хувьтай явагдаж байна.

Өндөрширээт суманд хүчтэй шороон шуурга шуурганы улмаас өндөр хүчдэлийн шон унаж тог тасарсан болов ч холбогдох арга хэмжээ шуурхай авснаар сонгуулийн үйл ажиллагаа одоо хэвийн явагдаж байна. Бусад сумдад сонгуулийн үйл явц хэвийн үргэлжилж байна гэж Төв аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, сонгуулийн хорооны гишүүн М.Отгонбат хэллээ.

Угтаалцайдам 58 хувь, Батсүмбэр 53 хувьтай, Цээл 58 зэрэг сумдууд хамгийн өндөр ирцтэй байгаа бол хамгийн бага ирцтэй сумаар Дэлгэрхаан сум 38,5 хувьтай явагдаж байна. Бусад сумд 45-аас дээш хувийн ирцтэй явагдаж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад аймгийн хэмжээнд 27 сонгуулийн хороо, 84 санал авах хэсэгт 850 төрийн албан хаагч ажиллаж байна. 
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ