Унадаг дугуйн өдөрлөг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-03 15:06:37
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/.  Зуунмод сумын Мөнх-Алдрын талбайд болсон өнгөрсөн амралтын өдөр болсон унадаг дугуйн өдөрлөгт 300 гаруй иргэн оролцов.

Унадаг дугуй хүний булчин шөрмөсний үйл ажиллагааг идэвхтэй хөдөлгөөнд байлгадаг. Сүүлийн үед иргэд ахуйн хэрэгцээндээ унадаг дугуйн унах нь ихсэж байгаа нь уг өдөрлөгөөс ажиглагдаж байна. Зуны улиралд дугуйгаар явах нь эрүүл мэнддээ оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэдгийг “Монголын дугуйн холбоо”-оос онцолж байсан юм.

Өнгөрсөн оноос эхлэн улсын хэмжээнд “Дугуйтай Монгол” төсөл хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд аймгуудад унадаг дугуйн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахаас гадна хуучин унадаг дугуйн засвар үйлчилгээ хийдэг болж байна гэж Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наран хэллээ.

Унадаг дугуйн өдөрлөгийн үеэр иргэд өөрсдийн унадаг дугуйндаа засвар оношилгоо хийлгэхээс гадна сүүлийн үеийн загвартай 200 гаруй шинэ дугуй худалдаалагдсан байна.

Дашрамд дурдахад, унадаг дугуй анх XIX зууны үед нийтийн хүртээл болсон бөгөөд өдгөө дэлхийн дээр нэг тэрбум хүн унадаг дугуй хэрэглэдэг. Мөн унадаг дугуйг хүүхдийн тоглоом, фитнес, цэрэг, цагдаагийн үүрэг гүйцэтгэх, шуудангийн үйлчилгээ зэрэгт ашиглахаас гадна гадаад дотоодод зохион байгуулагдаж байгаа олон тэмцээн уралдаануудад оролцох боломжтой аж.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ