Үерт автсан айлуудын лаг шаврыг цэвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнгөрсөн сарын 28-нд болсон үерийн улмаас 1-р хорооны 30 орчим айл үерт автсан билээ. Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс Хөвсгөл дулаан, Хөвсгөл ус суваг компаниудтай хамтран Мөрөн сумын нэгдүгээр багийн үер орсон айл өрхүүдийн лаг шаврыг зөөн цэвэрлэх ажиллагаа 5 дахь өдрөө үргэлжилж байна.
Ойрын өдрүүдэд цаг агаар дулаан байгаа учраас үерийн улмаас үүссэн хог лаг шаврыг хурдан цэвэрлэхгүй бол халдварт өвчин гарч магадгүй тул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн үерт сэтэрсэн даланг нөхөж хаах шороо зөөвөрлөн буулгаж нөхөн сэргээлтийг хийж байгаа ажээ.

Б.Гантуяа