Баяр наадмын бэлтгэл 80 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-05 15:58:06
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадам энэ сарын 14-15 өдрүүдэд болно. Баяр наадмын бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна.

Аймгийн цэнгэлдэх хүрээлэн, морь бариа болон бусад төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээ 80 гаруй хувьтай байна. Энэ сарын найман буюу маргааш гэхэд аймгийн “Соёл амралтын хүрээлэн”-ийн засварыг дуусгахаар ажиллаж байна хэмээн аймгийн Засаг дарга Ж.Батжаргал онцолсон юм.

Тэрээр, “морь, бөх, сур болон баяр наадмын комисс зэрэг аймгийн баяр наадмын бэлтгэл ажилд нийт 40 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Мөн энэ онд эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалтуудын ажлуудыг баяр наадмаас өмнө дуусгахаар ажиллаж байна” гэв.

Зуншлага Төв аймгийн нийт нутгаар алаг цог байгаатай холбогдуулан сум орон нутгаас ирэх уяачдын нэгдсэн дүн хараахан ирээгүй байгаа гэнэ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Төв аймгийн сумдын баяр наадам 10-16 хооронд болно. 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ