Онцгой байдлын албан хаагчдын бүсийн аваргууд тодров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Онцгой байдлын албаны албан хаагчдын дунд хоёр жил тутам зохиогддог "Гал унтраах техникийн олон төрөлт спортын төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг энэ сарын 2-4-ний өдрүүдэд Архангай аймагт зохион байгууллаа.
Тэмцээнд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Төв гэсэн зургаан аймгийн онцгой байдлын албан хаагчдын 60-аад тамирчид довтолгооны шат, 4х100 метрийн буухиа гүйлт, саадтай 100 метр, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорьсон юм. Багийн нийт дүнгээр Баянхонгор аймгийн баг тамирчид 1-р байр, Төв аймгийн ОБГ-ын баг 2-р байр, Дундговь аймгийн баг тамирчид 3-р байранд тус тус орсон байна. Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс УАШТ-д оролцох болзол хангасан аймгууд 2018 онд УАШТ-д оролцох юм.
Энэхүү тэмцээнийг өмнө нь 2005 онд Архангай аймагт зохион байгуулж байсан бөгөөд энэ жил зохион байгуулахдаа тэмцээнд ашиглагдах бүхий л техник хэрэгслийг ОБГ-ын албан хаагчид стандартын дагуу өөрсдийн гараар хийжээ.

Б.Гэрэлт-Од